• 06 сарын 19, Баасан гараг
ЦАХИМ ЗАЛИЛАНГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ СУРГАЛТАД 222 ТӨРИЙН АЛБАН ХААГЧ ХАМРАГДЛАА
152 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2025 оны “Цахим залилангаас урьдчилан сэргийлэх01 дүгээр зөвлөмжийг хэрэгжүүлэх, Монгол Улсад орчин цагийн мөнгөн тэмдэгт төгрөг гүйлгээнд гарсны 100 жилийн ойн хүрээнд төрийн албан хаагчдад зориулсан санхүүгийн боловсрол олгох, мөнгөн тэмдэгтийн түүхийг сурталчлах, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалтыг өнөөдөр /2025.05.29/ зохион байгууллаа.

Сургалтын нээлтэд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Энхжаргал оролцож, хэлсэн үгэндээ “Орчин үед цахим орчинд үйлдэгдэж буй залилан, луйврын гэмт хэрэг залуучууд төдийгүй төрийн албан хаагчдын анхаарал, хариуцлагыг шаардаж байна. Иймд төрийн байгууллагын албан хаагчид өөрсдөө мэдээлэлтэй, санхүүгийн хувьд зөв дадалтай, цахим орчинд өөрийгөө болон иргэдийг хамгаалах чадвартай байх ёстой. Энэхүү сургалт нь зөвхөн мэдлэг олгоод зогсохгүй, бидний хандлага, хариуцлагыг нэмэгдүүлэх чухал алхам юм” хэмээн онцоллоо.

Сургалтын хүрээнд Арилжааны банкууд мөнгөн тэмдэгтийн түүхэн үзэсгэлэн гаргаж, оролцогчдод зориулсан санхүүгийн зөвлөгөө, мэдээлэл, гарын авлага хүргэлээ.

Уг арга хэмжээнд 222 төрийн албан хаагч хамрагдаж, цахим аюулгүй байдал, хувийн мэдээлэл хамгаалалт, санхүүгийн зөв хэрэглээний талаар мэдлэг, хандлагаа ахиуллаа.

 

2025-05-29 19:00:00