• 06 сарын 21, Ням гараг
“ХАМТАРЪЯ–ХЭРЭГЖҮҮЛЬЕ–ХАЙРЛАЯ” ӨДӨРЛӨГ ШИНЭЖИНСТ, БАЯН-ӨНДӨР СУМДАД БОЛЛОО
191 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Орон нутгийн нийгмийн салбарын байгууллагуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн удирдамжийн дагуу “Хамтаръя – Хэрэгжүүлье – Хайрлая” өдөрлөгийг 2025 оны 04 дүгээр сарын 26-наас 28-ны өдрүүдэд Шинэжинст, Баян-Өндөр сумдад зохион байгууллаа.

Өдөрлөгийн хүрээнд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга В.Наранчимэг болон холбогдох мэргэжилтнүүд орон нутгийн нийгмийн салбарын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, мэргэжлийн болон бодлогын чиглэлийн зөвлөгөө өгч ажиллав.

Тус арга хэмжээнд аймгийн ЗДТГ-ын НБХ, ЭМГ, ХГБХХГ, ХХҮГ, СУАЖЗГ, ЭМДХ, НТСТ, “Жаргалтай амьдрал” -СНСЗТ-ийн төлөөлөл болох 14 албан хаагч оролцож, сумдын төсөвт байгууллагуудын удирдлага, албан хаагчид, багийн Засаг дарга нарт дараах чиглэлээр мэдээлэл хүргэж, зөвлөн туслах цогц үйлчилгээ үзүүллээ. Үүнд:

- Нийгмийн салбарын хороо, зөвлөлийн үйл ажиллагаа

- Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг оношилгооны хамрагдалтыг нэмэгдүүлэх,

- Байгууллагын эцэг, эхийн зөвлөлийн үйл ажиллагаа

- Жендэрийн салбар хорооны үйл ажиллагаа,

- Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогын хэрэгжилт

- Эцэг эхийн зөвлөл, жендэрийн салбар хорооны үйл ажиллагааг сайжруулах

- Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны хэрэгжилт

-Сэтгэцийн эрүүл мэнд ба Донтолт, түүнээс урьдчилан сэргийлэх, архинд донтох эмгэгтэй иргэдийг нөхөн сэргээх хөтөлбөрт хамруулах, хяналтыг сайжруулах,

- Хүүхэд хамгааллын бодлого, 0-5 насны хүүхдийн өвчлөл, нөлөөлөх хүчин зүйлсийн талаарх танилцуулга багтав.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 2025 онд хэрэгжүүлэх төсөл, нийгмийн халамжийн сангийн тэтгэвэр тэтгэмж, тусламж хөнгөлөлтийн талаар зөвлөгөө, мэдээлэл, суралцагч аймаг, суралцагч сум төсөлт арга хэмжээ, соёлын өв, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, товчлолын дархлаажуулалт, дархлаажуулалтаар сэргийлэх боломжтой өвчлөл, эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийн ашиглалт, урьдчилан сэргийлэх үзлэг түүний ач холбогдол, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт, Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга, архинд донтох эмгэг, донтох эмгэгтэй иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний талаар зөвлөгөө, мэдээлэл, үйлчилгээг газар дээр нь өглөө.

Энэ үеэр аймгийн Засаг даргын сумын Засаг даргатай 2025 онд хамтран ажиллах гэрээний хэрэгжилттэй танилцаж, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд холбогдох чиглэлээр зөвлөн туслах үйлчилгээг үзүүллээ.

Өдөрлөгт нийт 200 гаруй иргэн хамрагдав.

2025-05-29 18:00:00