• 06 сарын 21, Ням гараг
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЦАХИМ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
188 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсээс төрийн байгууллагуудын эрх зүйн хөтөч нарыг чадавхжуулах ээлжит сургалтыг 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр цахимаар зохион байгууллаа.

Сургалтад 15 агентлаг, 20 сумын ЗДТГ, Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын сургуулийн 40 гаруй эрх зүйн хөтөч нар хамрагдсан байна.

Сургалтаар "Хүнсний хяналт, нийтлэг зөрчил", "Баримт бичиг боловсруулах", "Өргөдөл гомдол бичих аргачлал" зэрэг сэдвээр сургалт, мэдээлэл хүргэж, албан хаагчдын санал асуулгад арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

2025-05-28 19:35:00