• 04 сарын 16, Пүрэв гараг
"ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ-НОГООН ИРЭЭДҮЙ" ҮЗЭСГЭЛЭНГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
172 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Төрийн банк нь ногоон хөгжлийг дэмжигч банк болсонтой холбогдуулан Төрийн банк, Амины орон сууцны инноваци хөгжлийн төв, Аймгийн Засаг даргатай хамтран байгальд ээлтэй дэвшилтэд техниолги нэвтрүүлж буй бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүн үйлчилгээг иргэд, харилцагчдад таниулах, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлж хүрээлэн буй орчны ээлтэй худалдан авалтыг дэмжих зорилгоор "Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй" үзэсгэлэнг зохион байгуулж байна.

Уг арга хэмжээний нээлтэнд Аймгийн засаг даргын орлогч Б.Наранбаяр, Төрийн банкны Баянхонгор салбарын захирал Б.Батбаяр, Амины орон сууцны инноваци, хөгжлийн төвийн захирал А.Отгончимэг нар оролцож Тогтвортой хөгжил, Эрчим хүчний хэмнэлт, агаар хөрсний бохирдол, халаалт дулааны шийдлүүд бүхий уг өдөрлөгийн мэдээллийг өгч, Төрийн банкны ногоон зээлийн бүтээгдэхүүний талаар танилцууллаа.

Үзэсгэлэнд сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, эко бохирын систем, гэрийн дулаалга, халаагуурын багц Чип төсөл, агааржуулалтын төгс шийдэл, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц, эко тээврийн хэрэгсэл, эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан бараа, унадаг дугуй, скүтэр зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бэлтгэн нийлүүлэгч байгууллагууд оролцож өөрийн бүтээгдэхүүнийхээ танилцуулгыг хийлээ.

Амины орон сууцны инноваци, хөгжлийн төвөөс Баянхонгор аймагт барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй барилгын компаниудын инженер техникийн нийт 13 ажилтандДулааны хэмнэлттэй амины орон сууцны техноглоги” сэдэвт сертификат бүхий сургалт хийлээ.

Иргэд эрчим хүч, дулааны хэмнэлттэй бараа бүтээгдэхүүн, дулааны хэмнэлттэй амины орон сууц, сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжүүдийг Төрийн банкны ногоон зээлээр авах боломжтой юм.

2025-05-28 18:00:00