• 06 сарын 21, Ням гараг
2025 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН МАЛЫН ТҮҮВЭР СУДАЛГААГ БАЯНХОНГОР АЙМАГТ ЯВУУЛНА
371 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Энэ оны хагас жилийн малын түүвэр судалгааны мэдээлэл цуглуулалт 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр улс орон даяар эхэлж, 06 дугаар сарын 10-ныг дуустал үргэлжлэх юм.

Уг судалгааны бэлтгэл ажлын хүрээнд Баянхонгор аймгийн Статистикийн хэлтсээс 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр сургалт зохион байгууллаа.

Сургалтад аймгийн 20 сумын төрийн сангийн мэргэжилтнүүд, шинээр томилогдсон 57 багийн Засаг дарга оролцсон бөгөөд тэдэнд судалгааг чанартай, үнэн зөв зохион байгуулах чиглэлээр мэдээлэл, аргачлал, хууль эрх зүйн болон практик мэдлэг олгов.

Сургалтын нээлтэд аймгийн Засаг даргын орлогч, аймгийн тооллогын комиссын дарга Б.Наранбаяр, Засаг даргын зөвлөх Д.Ууганцэцэг, ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Т.Эрдэнэбат нар оролцож үг хэлэн, судалгааны ач холбогдлыг онцлон тэмдэглэлээ.

Сургалтын хүрээнд 2025 оны хагас жилийн малын түүвэр судалгааг зохион байгуулах тухай мэдээллийг Статистикийн хэлтсийн дарга Г.Ганчимэг танилцуулж, “Мал аж ахуйн салбарын статистикт анхаарах асуудлууд”, “Хүн ам, өрхийн мэдээллийн сангийн ашиглалт, цаашдын зорилт”, “Албан ёсны статистикийн мэдээний тухай” зэрэг сэдвүүдээр холбогдох мэргэжилтнүүд сургалт хийв.

Сургалтын үеэр оролцогчдын мэдлэгийг бататгах, хууль эрх зүйн ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор “Алтан хонх” танин мэдэхүйн тэмцээн зохион байгуулсан бөгөөд:

Тэргүүн байрт: Баян-Овоо сумын 1-р багийн Засаг дарга Т.Төрбат,

Дэд байрт: Хүрээмарал сумын 3-р багийн Засаг дарга Б.Баттулга,

Гутгаар байрт: Хүрээмарал сумын 2-р багийн Засаг дарга О.Намсрайжав нар шалгарлаа.

2025 оны түүвэр судалгаанд Баянхонгор аймгийн хэмжээнд нийт 3081 өрх, аж ахуйн нэгж, байгууллага хамрагдах бөгөөд энэ нь малтай өрх, ААН, байгууллагын 20 хувийг хамарч байгаа юм.

Сонирхуулахад, энэ удаагийн судалгаанд оролцож буй шинээр томилогдсон багийн Засаг дарга нарын хамгийн залуу нь 18 настай, хамгийн ахмад нь 57 настай байна.

2025-05-28 14:30:00