• 06 сарын 21, Ням гараг
“ОЮУТАН ЦЭРЭГ” СУРГАЛТЫН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО
231 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Политехник коллежид суралцаж буй 18-25 насны оюутан залуучуудыг сайн дурын үндсэн дээр элсүүлэх “Оюутан цэрэг” сургалтын нээлт боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаяр, Цэргийн штабын дарга, хурандаа Г.Нэмэхбаяр, Баянхонгор аймгийн Политехник коллежийн сургалтын арга зүйч Н.Ганхүү нар оролцлоо.

Энэ жилийн тухайд голч оноо, эрүүл мэндийн үзлэг, биеийн тамирын шалгалтад тэнцсэн 20 оюутан сургалтад хамрагдах эрхээ олж авсан юм. Түүнчлэн тэдгээр суралцагч оюутнууд 04 дүгээр сарын 05-аас зургаадугаар сарын 15-ны өдрийг хүртэл цэргийн ерөнхий сургалтад, үргэлжлүүлэн цэргийн анхан шатны бэлтгэлд хамрагдах юм.

 

БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗДТГ-ЫН ЦЭРГИЙН ШТАБ

2025-04-04 18:00:00